![]() |
|||
|
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
|
Танилцуулга Манай компанийг үүсгэн байгуулагч нь Хойд, Өмнөд Америк, Зүүн Европ, Азийн орнуудад ажиллаж байсан бөгөөд олон улсын хөгжил дэвшил, олон нийтийн харилцааны салбарт 20 гаруй жилийн арвин туршлагатай. “Breakthrough” PR нь Монгол улсад бизнес, хөгжил дэвшил болон шинээр бий болж буй зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд энэхүү ур чадвараа нэгтгэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг компани нь олон улсын цогц менежмент, мэдээлэл харилцааны туршлагыг орон нутгийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагатай хослуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Манай үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсгүүд: Breakthrough PR нь өргөжин тэлж буй компаниудад зорилгодоо хүрэхэд нь түлхэц болж урт хугацааны туршид олонд танил байх, эерэг дүр төрхийг бий болгон өгч энэхүү нэр хүндээ тухайн копмани өөрөө цаашид үргэлжлүүлэн хадгалж авч явахад нь шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Манай компани цэгцтэй бодол санааг төлөвшүүлэх, олон нийтийн харилцааны талаар зааж сургахад шаардлагатай судалгааны ажлыг хийж хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч, ажилчидтайгаа ойлголцож, харилцааны эерэг хандлагыг бий болгоход нь түннүүддээ тусална. Бид түншүүдтэйгээ хамтран ажиллаж, эерэг нийтлэл хэвлүүлэх, асуудлыг шийдэх арга замыг боловсруулах, сөрөг нөхцөл байдлаас зайлсхийх, зах зээл дэх байр сууриа баталгаажуулах болон орон нутаг, улс, олон улсын түвшинд нэр хүндээ өсгөх, өөрийн гэсэн дүр төрхөө бий болгох олон нийтийн харилцаа, мэдээлэл харилцааны бодлого боловсруулахад нь тэдэнд тусалдаг юм. Бид хөрөнгө оруулагчид, ирээдүйн хэрэглэгч, үйлчлүүлэгч, орон нутгийн иргэд, төрийн удирдлага болон ерөнхий олон нийтийн ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд шинэ бараа, шинэлэг санааг олонд таниулах үйл ажиллагааг мэдээлэл харилцааны захиалгын дагуу явуулдаг. Breakthrough PR нь маркетинг, сурталчилгааны аргыг зөвхөн барааг сурталчлахад бус, тухайн байгууллагын давуу талыг харуулж чадах олон нийтийн харилцааны элементүүдтэй хослуулан ажилладаг. Бид шинэлэг төлөвлөгөө, стратеги боловсруулахын тулд байгууллагуудын маркетингийн албатай хамтран ажилладаг юм. Мөн компанийн дүр төрхийг илэрхийлэх бодлогын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, шинэлэг арга замаар хэлэх гэсэн санааг нь хүмүүст мэдээлж ойлгуулах, захиалагчдынхаа зорилгыг худалдан авагчдынх нь ашиг сонирхолтой нийцүүлэх зорилгоор компаниудтай хамтран ажилладаг бөгөөд шинийг санаачлан ажиллаж байгаа компаниудад зах зээлд өөрийн гэсэн давтагдашгүй байр сууриа олоход нь тусалдаг юм. Олон нийтийн боловсрол ба тэдэнд өгөх ойлголт Breakthrough PR нь мэдээлэл харилцааг төслийн зорилтыг хэрэгжүүлэх алхам бүртэй амжилттай хослуулахад шаардлагатай мэргэжлийн дагнасан ур чадварыг эзэмшихэд нь агентлаг, байгууллагуудад тусалдаг. Захиалагчидтайгаа хамтран ажиллаж, төслийн зорилгыг биелүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх мөн нийгэм эдийн засгийн шинэчлэлд хувь нэмэр оруулах мэдээлэл харилцааны стратеги төлөвлөгөө, тактикийг боловсруулан гаргана. Мөн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, хөгжил дэвшлийн талаар олон нийт хэр их мэдлэг мэдээлэлтэй байгаа талаарх тэдний хандлага, бодол санаа, явуулж буй үйл ажиллагааг нь судлан мэдэж, уг судалгаагаа ашиглан хүмүүсийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, олон нийтийн бодол санаа, чиг хандлагыг нь өөрчлөх стратегийг боловсруулан гаргадаг юм |
||