Мэдээлэл харилцааны стратеги боловсруулах
  • Мэдээлэл харилцааны зорилго, оновчтой тактикийг тодорхойлон гаргаж, захиалагч байгууллагадаа зорилгодоо хүрэхэд нь түлхэц болох оновчтой зорилтыг дэвшүүлэх
Мессеж боловсруулалт, түгээлт болон зохион байгуулалт
  • Оновчтой, товч тодорхой, хүмүүсийн бодол санаанд үлдэхүйц мэдээллийг (олон нийт болон захиалагч байгууллагын хүсэл сонирхлыг нэг түвшинд эн тэнцүү тавих) боловсруулж гарган, захиалагч байгууллагатайгаа хамтран ажиллаж мэдээллээ нэгтгэн, олон нийт, хөрөнгө оруулагчдад тогтмол түгээх
Зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ
  • Стратеги, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, үнэлгээ өгөх зорилгоор судалгаа явуулах тодорхой хэсэг бүлэг хүмүүсийг сонгон, олон нийтийн санаа бодлыг судлах судалгааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, дүн шинжилгээ хийх
Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, нийтлэл хэвлүүлэх
  • Эерэг нийтлэл хэвлүүлэх, захиалагч байгууллагадаа мэдээллийн итгэлтэй эх сурвалж байж чадах тийм байр сууриа олоход нь тус нэмэр болох зорилгоор хэвлэл мэдээллийнхэнтэй албан ёсоор холбоо харилцаа тогтоох
Хэвлэл мэдээллийн сургалт
  • Мэдээллийн цацалтыг баталгаатай болгох, буруу ташаа мэдээлэл цацагдах боломж гаргахгүйн тулд ярилцлага өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахад нь удирдах албаны болон бусад холбогдох хүмүүсийг бэлтгэх
Олон нийтийн харилцаа
  • Бизнесийн болон өөр бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж, хоёр талын аль алиных нь хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд орон нутгийн иргэдтэй харилцах хоёр талт харилцааг бий болгох
Асуудлыг зохицуулах менежмент боловсруулах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх
  • Учирч болох бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, ямар нэг асуудал гарвал уг асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах
Маркетинг, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа
  • Мэдээлэл харилцааны зорилгыг биелүүлэх болон захиалагчийн бараа нийлүүлэлт, үйлчилгээ, хөтөлбөр, бодлогод хувь нэмэр болох мулти-медиа сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөв зохион байгуулж хэрэгжүүлэх
Хүмүүсийн үйл ажиллагааны чиг хандлагыг өөрчлөх
  • Хүмүүсийн чиг хандлагыг урт удаан хугацаанд, аажмаар өөрчлөх уялдаа холбоотой мэдээлэл харилцааны үйл ажиллагаа явуулах, мэдлэг мэдээллийг олгох сургалт сурталчилгааны хөтөлбөрийг боловсруулах, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг явуулах
Үйл ажиллагааны менежмент
  • Олон нийтийн харилцаа, уялдаа холбоо бүхий үйл ажиллагаанд түлхэц болох давтагдашгүй өвөрмөц үйл ажиллагааг зохион байгуулж явуулах