Бэтина Морейра Инфанте
Захирал

Бетина нь сүүлийн 20 жил Америк, Европ, Азийн орнуудад олон нийтийн харилцааны чиглэлээр, орон нутгийн иргэдтэй хамтран орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ирсэн ба хувийн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцааны стратегийг боловсруулж хэрэгжүүлэхэд нь тэдэнд тусалж байгаа бөгөөд үүний үр дүнд хүмүүсийн бодол санаанд нөлөөлж, тэдний үйл ажиллагааны чиг хандлагыг өөрчилж чадаж байгаа билээ. Тэрээр Зүүн Европт, үйлчилгээг үр дүнтэй болгох, үйлчлүүлэгчтэй харьцах харьцааг сайжруулахын тулд орон нутгийн засаг захиргааныхантай хамтран ажиллаж байсан. Монголд үйлчилгээг сайжруулах, олон нийт мэдээлэл авах боломжийг илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд адил төстэй тактик ашиглан Авлигатай тэмцэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон төрийн бусад олон байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ. Индонезид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон Улсын Хөгжлийн Агентлагт боловсруулж гарган өгсөн түүний мэдээлэл харилцааны стратеги, үйл ажиллагааны үр дүнд цунамид өртсөн хүмүүс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын талаарх олон нийтийн үзэл бодол хандлагыг өөрчилж, үүсээд байсан сөрөг итгэл үнэмшлийг эерэг чиг хандлагатай болгон эргүүлж чадсан юм. Бетина нь Болгарт Америкийн Олон Улсын Баг (AIG) болон Соросын сангаас боловсон хүчний дэмжлэг авч, Засгийн газар, хувийн сектор болон Дэлхийн банк, Олон Улсын Санхүү Эдийн Засгийн Фонд гэх мэт харилцагч байгууллагууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор эдийн засгийн бодлого боловсруулах баг бүрдүүлэн ажилласан юм. Тэрээр N.Y. PR фирмийн Болгар дахь салбар болох Donnelly Communications байгууллагын захирлаар ажиллаж байхдаа удирдлагын олон нийтийн харилцааг хөгжүүлэхэд нэлээд хувь нэмэр оруулсан ба Болгарын Ерөнхий сайд, Шадар сайд, Санхүү эдийн засгийн сайд болон бусад өндөр албан тушаалын хүмүүстэй хамт явж, олон нийтийн харилцааг хэрхэн хөгжүүлэх талаар танилцуулах аялал зохион байгуулсан ба энэ аяллынхаа хүрээнд Нью-Иорк дахь Америкийн Олон Улсын Баг, AIG, Morgan Stanley, JP Morgan, and Merrill Lynch зэрэг санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гол гол байгууллагуудын хүмүүс, томоохон хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм.

Бэтина нь Вашингтонд төрсөн бөгөөд Лос Анжелос дахь Калифорнийн Их Сургуулийг төгссөн ба Хот төлөвлөлт сэдвээр магистрын зэрэг, Вержина дахь Жорж Мэйсон Их Сургуульд Олон улсын харилцаагаар бакалаврын зэрэг тус тус хамгаалсан. 2006 оны 1-р сараас Монголд амьдарч байгаа.